Үл буцах хаалт

Химийн бодис, Агаар, Ус, Уур Тос, Хүчил Давс дамжуулалт

Үл буцах хаалт нь буцах урсгал буюу буцах даралтаас урьдчилан сэргийлэхийн тулд дамжуулах хоолойд ихэвчлэн суурилуулдаг. Үндсэндээ нэг чиглэлтэй хаалт бөгөөд урсгал нь нэг талдаа чөлөөтэй гүйх боломжтой ба урсгалын чиглэл эргэвэл хоолой, бусад хаалт, насос гэх мэт тоног төхөөрөмжүүдийг хамгаалахын тулд хаалт хаагдана.

Хэрэв дамжуулах хоолойн урсгал эргэж үл буцах хаалт байхгүй бол дамжуулах хоолой болон бусад эд ангиудыг гэмтээх аюултай.

Хэрэглээ:

Үл буцах хаалтыг янз бүрийн хэрэглээнд ашигладаг. Тухайлбал насосыг буцах урсгалаас хамгаалахын тулд хаалтыг ихэвчлэн насосны гаралтын талд байрлуулдаг. Мөн олон давхарт барилгад хэрэглээний ус болон хөргөлтийн шингэнийг доошоо урсгахгүй байхын тулд суурилуулдаг. Түүнчлэн үл буцах хаалтыг HVAC систем буюу халаалт, агааржуулалтын системд ашиглах боломжтой.

И-Мэйл илгээх

Дэлгэрэнгүй мэдээлэл

Бид хэрэглэгчиддээ DIN3202 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн үл буцах хаалтыг бэлтгэн нийлүүлдэг.

Давуу тал:

  1. Шахуурга болон компрессорын төхөөрөмжийг буцах/урвуу урсгалаас үүсэх эвдрэлээс хамгаалах
  2. Шуугианыг арилгах, хаалтын гэнэтийн эвдрэлийг багасгах
  3. Засвар үйлчилгээний зардал бага
  4. Бага даралтын уналттай ба эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлдэг 
  5. Ихэнхи ердийн үл буцах хаалттай амар байдлаар солих боломжтой

Бид танд хэрхэн туслах бэ

1+