Хог шүүгч (Y Strainer)

Химийн бодис, Агаар, Ус, Уур Тос, Хүчил Давс дамжуулалт

Шүүлтүүр хаалт нь шингэнийг цэвэршүүлэх, шүүх эсвэл хатуу бодисоос ялгах зорилго бүхий дамжуулах хоолойн холбох хэрэгсэл юм. Шингэн урсгал эсвэл урсгалын шугамд хатуу биет холилдохоос сэргийлэхийн тулд шигшүүр, шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Шүүлтүүр хаалт нь хоолойг царцдас, зэв, холболтын хольц, гагнуурын металл зэргээс хамгаалж хог хаягдлыг барьж, тоног төхөөрөмж, процессыг тэдгээрийн хортой нөлөөллөөс хамгаалдаг. Энэ нь дамжуулах хоолойн зогсолт, засвар үйлчилгээний хугацааг багасгах давуу тал болдог.

 

И-Мэйл илгээх

Дэлгэрэнгүй мэдээлэл

Стандарт: DIN3356

Шүүлтүүр хаалтыг ашиглах байдлаас хамааран үндсэн 2 төрөлд ангилдаг.

  1. Y-төрөл

  2. T-төрөл

Y-төрөл

Дараахи хаалтыг ихэвчлэн даралтат шугам, хий эсвэл шингэний урсгалд ашигладаг ба сорох эсвэл вакум орчинд ч ашиглаж болдог. Ү-төрөл нь бага хэмжээний хатуу тоосонцор хуримтлагддаг, засвар цэвэрлэгээ бага байдаг. Ү-төрлийг хэвтээ болон босоо байрлалд суурилуулах боломжтой гэдгээрээ давуу талтай байдаг. 

Т-төрөл

Т-төрлийн хаалт нь Ү-төрлөөсөө овор хэмжээний хувьд илүү том байх ба даралтын уналт нь бага байдаг. Мөн илүү чөлөөтэй шахах талбайтай бөгөөд шингэн урсгалд ашиглахад илүү тохиромжтой. Илүү их хэмжээнд хогыг шүүх болон хадгалах чадамжтай.

 

Бид дараахи 2 төрлийн хаалтуудыг чанарын стандартын дагуу үйлчлүүлэгчиддээ хүргэсээр байна.

Бид танд хэрхэн туслах бэ

1+