Эрвээхэй хаалт (Butterfly Valve)

Химийн бодис, Агаар, Ус, Уур Тос, Хүчил Давс дамжуулалт

Эрвээхэй хаалт нь урсгалыг зогсоох зорилгоор дамжуулах хоолойд ашигладаг 1/4 эргэлттэй хөдөлгөөнт хаалт юм. Ихэвчлэн урсгалын даралтыг тохируулахад ашиглах боломжтой гэдэг ч энэ нь хаалтны диск, битүүмжлэх чанарт сөргөөр нөлөөлдөг. Эрвээхэй хаалт нь хаалтны төрлүүд дундаас илүү өргөн хүрээний хэрэглээтэй ба гол давуу тал нь энгийн хийц, авсаархан байдал бөгөөд энэ нь жин багатай, өртөг багатай, суурилуултын талбайн хэмжээ бага, ажиллах явц хурдан байдаг.

 

 

И-Мэйл илгээх

Дэлгэрэнгүй мэдээлэл

Стандарт: ANSI1634, AP1609, GBTI2238, JISB2064

Эрвээхэй хаалт нь 1/4 эргэлтээр дугуй хөдөлгөөнийг ашиглан урсгалыг зогсоож, даралтыг тохируулдаг. Бариулыг 90 градусаар эргүүлснээр хаалтыг бүхэлд нь хаах, нээх үйлдэлтэй. Эрвээхэй хаалтны ашиглалтын хугацаа урт, даралтын уналт бага, ажиллахад хялбар байдаг. Хавтгай хаалттай харьцуулахад үнийн хувьд дунджаар 40% хямд ба хог хаягдалаас болж эвдрэх эрсдэл багатай байдаг. Том овор хэмжээтэй эрвээхэй хаалтуудыг зөв суурилуулахад нарийн хэмжилт шаардлагатай.

Бид танд хэрхэн туслах бэ

1+