Бороожуулагч систем

Усжуулалт нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ашиглагддаг усалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийн систем юм. Усалгаа нь хуурай газар болон дунджаас бага хур тунадастай үед газар тариалангийн үр тариа ургуулах, чийглэг чанарыг хадгалах, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх зориулалтанд ашигладаг. Бусад хэрэглээний хувьд хүйтэн жавараас хамгаалах, үр тарианы талбайн хогийн ургамлын өсөлтийг дарах, хөрсний нягтралаас урьдчилан сэргийлэх зэрэг давуу талтай байдаг. Зарим нөхцөлд усалгааг малыг хөргөх, тоос дарах, талбайн бохир ус зайлуулах зэргээр уул уурхайд ихээр ашигладаг. 

 

И-Мэйл илгээх

Дэлгэрэнгүй мэдээлэл

Усны нөөцийг хэрхэн хэрэглэх, хэрхэн талбайг услах зэргээс хамааран өөр өөр төрлийн усжуулалтыг ашигладаг. Ерөнхийдөө усжуулалтын зорилго нь талбайг нэгэн жигд усаар хангаж ингэснээр тариалж буй ургамал нь хэрэгцээт усан хангамжаа авах юм. Усжуулалтын усны зарцуулалт, усжуулах эрчим, усны түрэлт, услах арга, услах төхөөрөмжийн материалын багтаамж зэргээс хамааран услах аргыг макро болон микро түвшинээр ангилж болно.

Микро усалгаанд манажуулах, нэвчээх, дуслын болон бороожуулах хэлбэрийн усалгаа орно. Макро түвшиний усалгаанд гадаргуугын усалгаа буюу халиах, бороожуулах арга мөн орно.

1. Гадаргуугын усалгаа

2. Дуслын усалгаа

3. Бороожуулагч усалгаа

4. Нэвчилтийн усалгааны систем

1. Гадаргуугын усалгаа

    Гравитацийн усалгаа гэж нэрлэгддэг гадаргуугын усалгаа нь усалгааны хамгийн эртний хэлбэр бөгөөд олон мянган жилийн турш ашиглагдаж ирсэн. Гадаргааны усалгаа нь усалгааны төрлүүд дундаас хамгийн түгээмэл ашиглагддаг. Дараахи усжуулалтын систем нь талбай дээгүүр энгийн гравитацын хүчний нөлөөгөөр урсаж хөрсийг чийглэж, хөрсөнд нэвчдэг. 

2. Дуслын усалгаа

   Усыг ургамлын үндсэнд эсвэл түүний ойролцоо дусал дуслаар хүргэдэг. Хэрэв зөв ажиллуулж чадвал ус нь ууршихгүй, мөн урсаж алга болох нь бага байдаг учраас энэ төрлийн систем нь ус зарцуулалтаараа хамгийн үр ашигтай усжуулалтын арга болж чаддаг. Орчин үеийн ХАА-д дуслын усалгааг ихэвчлэн хуванцар хучилтын аргатай хослуулан хэрэглэснээр ууршилтыг улам багасгаж чадаж байна. 

   Мөн ус болон бордоог хэмнэж тэдгээрийг хаалт, хоолой, дуслагч зэргүүдийн тусламжтайгаар хөрсний гадаргуугаас эсвэл шууд хөрсний гүнээс ургамлын үндсэнд аажмаар шингээдэг. Дуслын усалгааг ууршилт ихтэйгээс гадаргуугын усалгаа хийх боломжгүй халуун орны нөхцөлд өргөн хэрэглэдэг.

3. Бороожуулагч усалгаа

   Бороожуулагч усалгаанд усыг талбай дээрхи хэд хэдэн цэгүүдэд хоолойгоор дамжуулан өндөр даралтын бороожуулагч хошуу, эсвэл бага даралтын шүршигч хошууг, эсвэл усан буу гэх хошууг ашиглан усжуулалтыг хийдэг. Эргэлдэх хөдөлгөөнөөр усалгаа хийдэг бороожуулагч хошуу нь шарик, араа эсвэл даралтын механизмыг ашиглан эргэлддэг ба бүтэн өнцөгөөр эсвэл тодорхой өнцгөөр эргэхээр тохируулж болдог. Усан буу нь эргэлддэг бороожуулагчтай төстэй боловч маш өндөр даралттай усыг шүршдэгээрээ ялгаатай. Тухайлбал 275-900 кпа даралттай усыг шүрших ба нүхний диаметер нь 10-50 мм ийн өргөнтэй хошуугаар 1 секундэд дунджаар 3-76 литр усыг шүршин гаргана.

4. Нэвчилтийн усалгаа

   Нэвчилтийн усалгаа нь ургамлын үндэс хэсэгт усыг хүргэдэг усалгааны арга юм. Дараахи усалгааны систем нь ус ихтэй газар, улаан лооль, чинжүү, чихрийн нишингийн тариалалт, арилжааны хүлэмжийн аж ахуйд ашиглагдах нь элбэг байдаг. 1990-ээд оноос хойш нэвчилтийн усалгааны хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна. Давуу тал нь ус, шим тэжээлийг хэмнэж хөдөлмөрийг хэмнэдэг.